Энд таны SHoutbox Embed COde байрлана
[Powered By Hicheel.Info]

GOBI

“Говь” – н асуудал Ийм асуултыг хүмүүс нэг нэгнээсээ сониучирхан асуух болжээ. Хүмүүс бие биенээсээ сониучирхаад асуугаад байхыг бодвол энэ үйлдвэрт нэг юм болох нь болсон бололтой. “Говь” үйлдвэр 2007 онд хувьчлагдсанаасаа хойш нэг л гундуухан байгаа. “Говь”-ийн хувьцааны дийлэнхийг эзэмшдэг гэх “Таван богд”-ын Ц.Баатарсайхан гадны нөхдүүдээр менежмэнтээ атгуулаад баахан шатсан гэсэн. Адаг сүүлдээ өөрөө гүйцэтгэх захирлаар нь очиж “манай үйлдвэрийн үйл ажиллагаа эрс сэргэж байна. Техник, технологийн шинэчлэл их хийж байгаа. “Говь”-ийг улам өргөжүүлж, ажилчдынхаа тоог ч цаашдаа нэмнэ” гэсэн “худлаа” яриаг аль ноднингоос хойш залхтал ярьсан ч сэргээд дээшлээд байгаа зүйл нэг л харагдахгүй байна. Цөөн хэдэн загвар гаргаад моделиудаар чимсэн ч ашиг орлого нь нэг л сайнгүй байгаа гэнэ. Ашиг орлого нь сайжирч ажилчдынхаа тоог нэмээд бужигнуулаад өгөх гэсэн Ц.Баатарсайхан захиралын мөрөөдөл өнөөх л түүхий эдээс шалтгаалаад биелж өгөхгүй байгаа гэнэ. Хятадууд нэг кг ноолуурыг 50-53 мянган төгрөгөөр үнэ цохин авч байгаа учраас өнөөх Ц.Баатарсайхан захиралын үндэсний үйлдвэр түүхий эдгүй суугаагаас энэ бүхэн үүдэлтэй гэнэ. Түүхий эдгүй бол хэчнээн шинэ техник технологи, ажиллах хүч байгаад яалтай билээ. Уг нь “Говь” компани бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилийн ноолуурын нөөц 1500 тонн байх хэрэгтэй. Харамсалтай нь үнийн хөөрөгдөлөөс болоод “Говь”-ийнхон энэ жил 20 тонн ноолуур авч чадсан гэнэ. “Говь” компани 1200 ажилтантай. Ядаж л доод тал нь 400 тонн ноолуур авч байж 1200 хүнийг ажилтай байлгах юм.
Өнөөг хүртэл буурахгүй байгаа ноолуурын хөөрөгдөлөөс болж “Говь” үйлдвэр хаалгаа барьжээ гэхэд нэг их гайхаад байх зүйлгүй болжээ.

Pages