Сүүлийн жилүүдэд монголд ноос, нолуурын үйлдвэрлэл нэмэгдэх болсон. Яагаад гэвэд манай улс хамгийн сайн чанарын ноолуур бэлтгэн нийлүүлэгч орны нэг бөгөөд дэлхийн ноолуурын зах зээл дэх түүхий эдийн 21-25 % дангаараа бэлтгэн нийлүүлдэг. Нөгөөтэйгүүр, бид түүхий эд бэлтгэн нийлүүлэхээс гадна нолуурын бэлэн хувцасыг гадаадад экспортолдог болсноор энэ салбар хурдацтай хөгжиж байна. Ноолуур нь байгалийн ховор, тансаг, үнэ цэнэтэй бүтээгдэхүүн юм. Тийм учраас ноолуур ба ноолууран бүтээгдэхүүн нь дэлхийн зах зээл дээр өөрийн хөнгөн, зөөлөн болон дулаан илчлэг чанараараа маш их үнэлэгдэн, эрэлт хэрэгцээ ихтэй байсаар иржээ. Хэрэглэгчдийн хувьд ноолуурын реклам, сурталчилгаанаас илүү тухайн үйлдвэрлэгчдийн онцлог, ялгааг мэдэх нь хэрэгтэй болов уу. Ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлд нэгэн цагт монополь "явсан" Говь компаний онцлогоос эхлэн монголын ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэгчдийг танилцуулж байна.
“Говь” ХК нь 1981 онд Япон Улсын хөрөнгө оруулалтын тусламжтайгаар өөрийн орны байгалийн гаралтай 100% ямааны ноолуур, тэмээний ноосыг боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой байгуулагдсан. Тус компани нь дэлхийн хэмжээний үйлдвэрлэгч юм. Экологийн цэвэр бүтээгдэхүүн болох Монгол ямааны нарийн микронтой 100 хувийн цэвэр ноолуураар орчин үеийн хамгийн дэвшилтэд техник, технологиор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг экспортлодог Дэлхийн 5 том үйлдвэрлэгчийн нэг юм. Говь ХХК бүтээгдэхүүний түүхий эд материалд ямааны ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөвөр багтдаг бөгөөд сүлжмэл, нэхмэл, оёмол, ээрмэл утас, даавуу, драп, самнасан ноолуур зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Тус үйлдвэр хэрэглэгчдэд зориулан хөнгөлөлтийн картыг гаргаад буй. Энэ карт нь дотроо бэлгийн, easy, VIP гэж хуваагддаг. Мөн хими цэвэрлэгээ нөхөн засварын газартай. Энэ нь “ Factory store” төв дэлгүүр, “UB Mart” дахь нэрийн барааны дэлгүүр, “ Ачлал Их Дэлгүүр” дэх нэрийн барааны дэлгүүрт байрлаж байна. Хими цэвэрлэгээний цэг нь өөрийн үйлдвэрийн сүлжмэл бүтээгдэхүүнээс гадна, бусад үйлдвэрийн ноолууран болон тэмээний ноосон сүлжмэл бүтээгдэхүүнийг угааж цэвэрлэх, нөхөн засвар хийх, оёж сэргээх, загварыг өөрчлөх, өнгийг будах зэрэг үйлчилгээг үзүүлдэг.
0 Сэтгэгдэл:
Post a Comment